1. Бараа худалдан авахын тулд нэвтрэх шаардлагатай.
2. NAVER-н худалдан авалтын зуучлал цэс дээр дарна.
5. Гол мэдээлэл дээр дарж шалгана.
6. Барааг хүлээн авах хаяг болон утасны дугаарыг оруулна.
7. Худалдан авахыг хүссэн барааны мэдээллийг доорх жишгээр оруулна.
① Худалдан авахыг хүссэн бараагаа сонгосон уу? Жишээ нь: Доорх шортыг авахыг хүсвэл
② Сайтын URL(линк)-г хуулан авч, NAVER линк (URL) цэсд байршуулна.
③ Барааны өнгө, хэмжээ зэрэг мэдээлэл орсон хэсгийг оруулан Screen shot хийж оруулна.
8. Хэрэгтэй нэмэлт үйлчилгээ байвал сонгосны дараа үнийн санал авах хүсэлт дээр дарна.
① Хүсэлтийн хүлээлт: Авахыг хүссэн барааныхаа хүсэлтийг гаргахын өмнө эцсийн байдлаар хадгалах боломж юм. Үүний дараа нэмэлт барааг нэмэн хамт захиалах боломжтой.
② Үнийн санал авах хүсэлт : Үнийн саналын хүсэлт илгээгдвэл Bykop-н хэрэглэгчийн төвийн ажилтан тан руу залгаж худалдан авахыг хүссэн барааны тань эцсийн шалгалтыг хийж баталгаажуулна.
③ Түр хадгалах : Барааны мэдээллийг бүрэн оруулаагүй байдалд сайтаас гарах шаардлага гарсан бол, оруулсан байгаа мэдээллийг түр хадгалах боломжтой. Гэхдээ зөвхөн хамгийн сүүлд оруулсан мэдээлэл л хадгалах боломжтой.
④ Түр хадгалсан өгөгдлийг авчрах : Түр хадгалах дээр дарж хадгалсан хамгийн сүүлийн өгөгдлийг түр хадгалсан өгөгдлийг авчрах дээр дарж авчруулах боломжтой.
1. Барааг Bykop-д хүсэлт гаргах болон үнийн санал хүсэх хүсэлт гаргасан бол, Миний хуудас > Зуучлалын хүсэлтийн хяналт цэс рүү орж шалгах боломжтой.
2. Миний хуудас цэсээс хүсэлт илгээсэн барааг шалгах болон засварлах, төлбөр төлөлт, хүргэлтийн төлөв, хэрэглэгчийн төвтэй холбогдох зэрэг бараа худалдан авахтай холбоотой явцын ажиллагааг нэг дор шалгах боломжтой юм.
3. Үйлчилгээний тайлбар
① Бараа харах : Бараа харах товч дээр дарвал тухайн захиалгын дугаарын доор худалдан авсан барааны товч мэдээлэл харагдах болно.
② Захиалга харах : Захиалга харах товч дээр дарвал худалдан авсан барааны дэлгэрэнгүй мэдээллийн цэс рүү шилжих болно
③ Хүлээн авагчийн мэдээлэл шинэчлэх : Хүлээн авагчийн мэдээллийг засан бичиж болно. Гэхдээ захиалга баталгаажуулсны дараа мэдээлэл засварлах боломжгүй ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалгын лавлагаа болон 1:1 лавлагаа (асуулт)-аар дамжуулан нийтлэл үлдээх шаардлагатай.
④ Нэмэлт үйлчилгээг засварлах : Барааны савлагаатай холбоотой нэмэлт үйлчилгээг хүсэх болон, өөрчлөх боломжтой.
4. Хэрэгжилтийн төлөв нь “хүсэлт хүлээгдэж байна” төлөвт байгаа тохиолдолд хэрэглэгч өөрөө мэдээллийг шинэчлэх болон засварлах боломжтой.
5. Хэрэглэгжилтийн төлөв нь “үнийн санал хүсэх” төлөвт байгаа тохиолдолд хүсэлтийн мэдээллийг өөрөө засварлах боломжгүй. Bykop-н хэрэглэгчийн төвөөс холбогдоход нэмэлт хүсэлтээ хэлэх болон захиалгын лавлагаа, 1:1 асуултаар дамжуулан холбогдох боломжтой.
1. Bykop-н хэрэглэгчийн төвтэй холбогдсоны дараа худалдан авах бараагаа эцсийн байдлаар шийдсэн бол Миний хуудас > Төлбөрийн хяналт-руу орон төлбөрийг төлөх шаардлагатай.
2. Төлбөр хүлээгдэж байна цэс рүү орон шалгана.